Долоо хоног: Гал түймрийн 29 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

123.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 29 дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн утаажилтын бүсээс 56 иргэнийг гаргаж,  765 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.5% буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top