Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

2-7.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим, Завхан, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байна.

scroll to top