Могойд хатгуулсан тохиолдолд яаралтай хамгийн ойр эмнэлэгт очих ёстой

12-1.jpg

Улаанбаатар хот орчимд рашааны болон  бамбай хоншоорт гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг бөгөөд суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Бамбай хоншоорт могой нь Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна.

Ерөнхий шинж:

  • Биеийн урт 70 орчим см,
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байдаг,
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг,
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо,
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу. Хэрэв нийслэлд энэ могойтой таарвал Нийслэлийн байгаль орчны газрын 323780, 318003 дугаарт хандан мэдээлэл өгөөрэй.

scroll to top