Алба хаагчид 100 жилээр 100 суниав

1-5.jpg

Цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, алба хаагчдийг идэвхижүүлэх, эрүүл хөдөлгөөн, амьдралын зөв дадалд уриалах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хүртэл 3 сар гаруй хугацаанд “100 жилээр 100 суниая” аяныг нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 162 алба хаагчийн хамруулан зохион байгуулав.

Аян хэрэгжих хугацаанд 1 алба хаагч 4810 удаа, нийт 162 алба хаагч 779,220 удаа гар дээр суниах дасгалыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус аяныг дүгнэх, Онцгой байдлын алба үүсгэн байгуулагдсаны 17 жилийн ойн хүрээнд алба сурталчилах зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр аянд оролцсон алба хаагчдийг хамруулан 100 суниалгаж, видео бичлэг хийж баримтжуулан архивт үлдээв.

scroll to top