БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ДУЛААНЫ УЛИРЛЫН ХУВЦСАНД ШИЛЖЛЭЭ

173546601_561451805258438_8233333861185616469_n-6zlh4sh1yqmxqf3i2r9msb2lwmqw8dor91jqop3fvb4-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/83 тоот тушаалын дагуу нийт бие бүрэлдэхүүн дулааны улирлын хувцсанд шилжлээ. Дулааны улирлын хувцсанд шилжиж байгаатай холбогдуулан тус газрын даргын тушаалаар бүтцийн нэгжүүдийн алба хаагчдын хувцасны үзлэгийг халдвар хамгааллын дэглэм сахиулж, хэсэгчлэн байдлаар зохион байгуулж дүнг нэгтгэхийг үүрэг болгосон. Хэрэгжүүлэх ажлын хүрээнд дулааны улирлын хувцасны үзлэгийг НОБГ төв байр, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн алба хаагчдыг өглөө, өдрийн ээлжээр хэсэгчлэн зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top