1.ОБЕГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/390 дугаар тушаалаар  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан удирдах бүрэлдэхүүн БНСУ-ын Гёнги мужийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах арга хэмжээнд  оролцоод ирлээ.  Туршлага судлах арга хэмжээнд Говь-Алтай аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа З.Баттулга, Өвөрхангай аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат, Хэнтий аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Н.Чанцал, НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж нар оролцож,  Гёнги мужийн Гал, гамшгийн төв, Галаас хамгаалах аж үйлдвэр, технологийн төв, Сүвон хотын гал команд, Галын академи, Тусгай аврах ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.

2. Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн ОХУлсын Саратов хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Чех, Украин, Беларусь, ОХУ, БНХАУ, Казахстан, Словак, Польш, Герман, Узбекистан, Азербайжан, Австри, Болгар, Хорват зэрэг нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож манай баг тамирчид багийн дүнгээр 7 дугаар байрт орсон амжилт үзүүлсэн байна. Тус тэмцээнд нийслэлийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч оролцсон.

3. Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн Галын академийн “Олон Улсын  Гал сөнөөгч, аврагчдын сургалтад  төв орон нутгийн 18 алба хаагч хамрагдлаа. Албан хаагчид Утаатай халуун битүү угаараас гарах, галын цоргилт-хуй үүссэн эрсдэлт орчинд гал унтраах, гамшгийн үед аврах ажиллагааны техник хэрэгсэл,  аврах ажиллагааны нисдэг тэрэг, аврагч нарын хүн нэг бүрийн аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглах арга техникт суралцаж, 3D орчинд гал унтраах дадлага хийсэн юм. БНСУ-ын Генги мужийн  Галын дуудлагын систем мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Аж үйлдвэрийн бүс дэх галын аюулын ажиллагаа буюу LG электроникийн үйлдвэрийн галын анги, Галын аж үйлдвэр техникийн хүрээлэнгийн туршилт шинжилгээний лабораториуд Кангвон мужийн Гамшигтай тэмцэх дадлагын хүрээлэнд Ой, хээрийн түймэр, Далайн шуурга, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр үүсэн бий болдог гамшиг ослын тухай бодит нөхцөл байдлын орчинтой танилцсан байна.