Тендерийн урилга

Undsen-logotoi-harduu-6pshq95hjxrorw7kegvuaf7glpmt3ziwj8u73tefa68-6q5ve8f03ow6ill7flqo3wlpuaexihpig6by7fwn7sw-6q6chk661z89gygjowyidaonyuvr2r6fxrc5dq80mrk-6rsyv6zpn7enapump3q16g4y0v6dxpkm4c0vpqowi0w.jpg

Огноо : 2019-02-22
Тендер шалгаруулалтын нэр: Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ОБЕГ/201901002
 

 Онцгой байдлын ерөнхий газар  эрх бүхий тендерт оролцогчдоос Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2018, 2017, 2016 оны Борлуулалтын орлогын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 30 хувиас багагүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2017, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2018, 2017, 2016 оны аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардахгүй

Тендерийн хамт 19702500 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

  1.  Каракуль арьс  –   380,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  2.   Өвлийн малгай  – 450,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  3.  Каракул, цегейк захтай, савхин гадартай, салдаг дотортой дээл, савхин мөрдөс, cавхин бээлий   –   1,460,110 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  4.  Ноосон цамц, албаны цамц /урт, богино ханцуйтай/, хээрийн богино ханцуйтай цамц /захгүй/  – 1,160,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  5.  Зуны гутал /эр, эм/, зуны гутал хагас түрийтэй гутал /доторгүй/, өвлийн гутал /богино түрийтэй эм/, өвлийн гутал /хагас түрийтэй/  –  4,005,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  6.  Энгийн ажилчдын хувцас /зун/, энгийн ажилчдын хувцас /өвөл/  – 750,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  7.  Зөөлөн мөрдөс, саан зүүлт, ёслолын саан бүс, том таван хошуу шаргал/мөнгөлөг, жижиг таван хошуу шаргал/мөнгөлөг, цол ялгах тэмдэг шаргал/мөнгөлөг, ахлагч тэмдэг шаргал/мөнгөлөг   –   937,390 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  8. Аврагчийн хувцас /зун/, аврагчийн хувцас /өвөл/1,500,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  9.  Гал сөнөөгчийн хүн нэг бүрийн хувцас хэрэглэл /барилга байгууламжийн/ – 6,000,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  10. Ногоон саарал дижитал даавуу /өвөл/, ноосон даавуу, ногоон саарал дижитал даавуу /зун/ -3,060,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх

Тендерийг 2019 оны 03 дугаар сарын 25 -ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2019 оны 03 дугаар сарын 25 -ны өдрийн 10:50 цагт нээнэ.
 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Утас: 51-263580 , Факс:
Имэйл хаяг: Веб хаяг: http://nema.gov.mn

scroll to top