Есөн хүүхэд, 73 том хүний амь насыг авран хамгаалав

399271000_641207191542462_4955394485148813440_n.jpg

Шинэ долоо хоногийн мэнд нийслэлчүүд ээ.

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аврах ажиллагааны 17, гал түймрийн 30 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 2 тэрбум 606 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Хэнтийн аймгийн Цэнхэрмандал, Багануур, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт автомашинтай иргэд цасанд боогдсон 16 дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай ажиллаж 73 том хүн, 9 хүүхдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалж, 24 автомашиныг цаснаас татан гаргасан. Болзошгүй гал түймэр, аюул ослоос сэргийлэн, гэр, орон сууцны аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

scroll to top