УЛСЫН ХЭМЖЭЭНД 2732 УДААГИЙН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСОЛ ТОХИОЛДОВ

viber_image_2023-09-15_16-46-08-388.jpg

Монгол Улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар 2732 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдлоо. Аюулт үзэгдэл ослын улмаар 165 хүн нас барж, 3426 иргэн бэртэж гэмтэн, 635 гэр, орон суц, барилга эвдэрч, 1029 гэр, орон сууц, барилга шатаж, 28.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Гамшиг, ослын дуудлагаар давхардсан тоогоор төв, орон нутгийн Онцгой байдлыг газрын 24370 гаруй алба хаагч, 6500 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллав. Гамшиг, ослын дуудлагын 68 хувь буюу 1878 нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага эзэлсэн байна.

Онцгой байдлын алба хаагчид 6614 хүний амь нас, 160.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

scroll to top