2023-08-15. 12:28 цаг
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрандаа яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж дэлхий нийтэд анхааруулга өглөө. Тэрээр “Хойд Америк, Ази, Африк, Европын өргөн уудам хэсэгт харгис зун болж байна. Бүх гарагийн хувьд энэ бол гамшиг юм. Үүнд хүмүүс бид өөрсдийгөө л буруутгах хэрэгтэй. Үүний талаар бид аль эртнээс мэдэж байсан.

Энэ өөрчлөлтийн талаар цорын ганц гайхах зүйл нь хэтэрхий хурдан өөрчлөгдөж байгаа нь л юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт аль хэдийн хаяанд ирсэн гэдгийг ойлгоорой. Хүчтэй бороонд хүүхдүүд урсаж, айлууд галаас зугтааж, ажлаа хийж буй иргэд халуунаас болж ухаан алдаж байна. Энэ агаараар амьсгалах боломжгүй, энэ халууныг тэсвэрлэх чадал үгүй. Хамгийн аймшигтай нь энэ бол дөнгөж эхлэл. Дэлхийн дулаарал дуусаж, дэлхийн буцлалт эхэлж байна” хэмээн ноцтой мэдэгдэл хийжээ. Түүнчлэн хорт утаа ялгаруулж буй гэгдээд байгаа G20-ийн орнуудыг эрчимтэй ажиллаж, арга хэмжээ авахыг уриалжээ.