Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын бусад гишүүдийн хамт Архангай аймагт ажиллаж байна.

Энэ үеэр Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэй танилцан, туулах чадвар сайтай УАЗ маркын автомашиныг хүлээлгэн өгөв.

Тус газрын бие бүрэлдэхүүнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, тэмцэх, хойшлуулшгүй сэргээн босгох цаашдынх нь ажилд амжилт хүсэв.