Нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд “ЭРСДЭЛГҮЙ АЯЛАЛ-ЭНДЭЛГҮЙ ЗУН” аяныг өрнүүлсэн юм.

Тус аяны хүрээнд НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн сургагч багш нар болон, аврах анги, Нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Туул гол дагуу Маршлын гүүрнээс Яармаг, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр орчимд амарч зугаалж буй иргэд, хүүхэд багачуудад усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийг өгч ажиллав.

Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн орлогч, дэд хурандаа М.Цогтбаяр, сургагч багш, ахмад А.Золжаргал, Б.Батцэцэг, Б.Солонго, ахлах дэслэгч Б.Ням-Осор, Л.Золзаяа, дэслэгч Б.Сарнай нар хуваарийн дагуу тус бүр хоёр удаа голын усны хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж, цаг тухай бүрийн мэдээ, мэдээллийг НОБГ-т мэдээллэв.
