Төрийн торгон цэргүүд гамшгаас хамгаалах сургалтад хамрагдав

346155122_280168861108916_1540520847717256181_n.jpg

Монгол Улсын Зэвсэгт хүчний хүндэт харуулын анги гэгддэг 032 дугаар ангийн 2022 оны 10 дугаар сард татагдан алба хааж буй хугацаат албаны 52 байлдагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн гамшгаас хамгаалах анхан шатны сургалтад хамрагдав.

Сургалтын таван танхимаар аялан тус бүр 20-25 минутын хугацаанд гамшгаас хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болж аюулгүй амьдрах арга ухаанд суралцлаа.

Төрийн торгон цэргүүд алба хаах хугацаандаа төрийн болон цэргийн ёслолын ажиллагаануудад үүрэг гүйцэтгэдэг. Нэг жилийн хугацаанд төрийн 60 гаруй удаагийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд үүрэг гүйцэтгэсэн бол цэргийн ёслолын ажиллагаа түүнээс ч олон, тоолж барамгүй гэв.

Мөн Бүгд Найрамдах Польш, Франц улсын төрийн тэргүүнийг угтан авах үүргийг гүйцэтгэжээ. Тэд ирэх аравдугаар сард хүндтэй албанаасаа халагдах юм.

Эх сурвалж: Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв. 2023.05.23

scroll to top