Б.Ганбат: Иргэдэд гамшгаас хамгаалах анхан шатны сургалт ус агаар мэт хэрэгтэй

346163240_199352069660867_7323683207965303862_n.jpg

Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн шинэ долоо хоногийн ажлын эхлэл болж ИЗОУИС-ийн Аюулгүй байдал, хууль сахиулах тэнхимийн 120 гаруй оюутан ирж гамшгаас хамгаалах анхан шатны сургалтад хамрагдлаа. Тус тэнхимийн эрхлэгч, ахлах багш Б.Ганбат 2014 онд Онцгой байдлын албанаас гавьяаныхаа амралтад гарсан бэлтгэл хурандаа аж. Түүнтэй цөөн хоромд ярилцсанаа ийн буулгалаа.

“Манай сургууль гамшгаас хамгаалах менежмент хичээлийг гурван кредит ордог улсын хэмжээний  ганц сургууль юм. Гурван кредитийн хичээлээр  гамшгаас хамгаалах анхан шатны урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдлэгийг олгохоос гадна Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв дээр ирж онол практик хослуулсан сургалтыг явуулдаг.

 Даяаршиж буй дэлхийд дахинд байгалийн гамшгийн давтамж, хүрээ, хохирол нэмэгдсээр байна. Иймд ард иргэд, залуучууд, аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг явуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаагийн дээр ус агаар мэт хэрэгтэй байгааг энд хэлэх нь зүйтэй.

Ард иргэд өөрийн гэр орон, сургуулийн орчин, ажлын байран дээр гамшгаас урьдчилан сэргийлэх тодорхой хэмжээний мэдлэгтэй байж л өөрийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэнд, байгаль орчноо хамгаална. Аливаа гамшгийн давтамж жил ирэх бүрт нэмэгдэж байгаа учир иргэд дээр дурьдсан мэдлэг мэдээллээ л сайжруулах  нь чухал.

 Өнөөдрийн сургалтад 120 гаруй оюутан хамрагдаж байна. Ер нь бол Аюулгүй байдал, эрх зүйн мэргэжлээр сурч буй оюутнууд сургуулиа төгсөөд төрийн цэргийн болон хууль сахиулах хүчний байгууллагад ажиллах боловсон хүчин болон гарна. Энэ ч үүднээс бид бид оюутнуудаа гамшгийн анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай гэж үздэг. Залуус өөрийгөө болон бусдыг, эрхэлсэн ажлын орчин, ард иргэдийг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх чадвар, дадлагад суралцсан байх нь эдний маань давуу тал үндсэн үүрэг байх болно. Өнөөдрийн сургалтыг бидэнд амжилттай зохион байгуулж явуулсан Хурандаа Г.Эрхэмбаяр даргатай танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.” гэлээ.

ГХСАЗТөв

scroll to top