“Нэг дүүрэг-Нэг сар”: Алба хаагчдад мэдээлэл хүргэлээ

“Нэг дүүрэг-Нэг сар” аяны удирдамж, хуваарийн дагуу өнөөдөр Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн алба хаагчдад Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Санхүү эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнүүд мэдээлэл хүргэлээ.

Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Мөнхбат “Ангиллын сургалт, Бие бүрэлдэхүүний сургалтыг хэрхэн зохион байгуулах тухай”, Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Оргил “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахад анхаарах зүйлс”, Нягтлан бодогч, дэслэгч Ц.Номинбилгүүн  “Цалин хөлс, тэтгэмж”, Аврах багаж тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Д.Батболд ”Аврах ажиллагааны гидер ажиллагаатай багажийн ашиглалт, хамгаалалт” сэдвүүдийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгосон юм.

Мөн Худалдаа хөгжлийн банкны мэргэжилтнүүд банкны зээлийн талаар болон шинээр гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл хийж алба хаагчдын сонирхсон асуултад хариулт өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top