Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36, аврах ажиллагааны 2 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн утаажилтын бүсээс 77 иргэнийг гаргаж, 2.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 13.3%-иар буурсан, аврах ажиллагааны дуудлага 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.