Бүтцийн нэгжийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа

1-12.jpg

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням бүтцийн нэгжийн дарга нарын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2023 онд
– Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх
– Штабын бэлтгэл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, холбоо зарлан мэдээллийн ашиглалтыг сайжруулах
– Цахим сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг хангуулах зорилтыг дэвшүүлсэн.

Энэ үеэр хурандаа А.Дашням бүтцийн нэгжүүдийн удирдах бүрэлдэхүүнд хандан “2023 онд нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн дэвшүүлсэн зорилт бүхнээ дүүрэн хангалттай биелүүлж, албаны бэлтгэл бэлэн байдал, сахилга хариуцлага, цэргийн албыг бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгож, оны ажилд нь амжилт хүслээ’ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top