АНУ-ын Аляскийн үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, бригадын генерал Вэйн В.Доныг хүлээн авч уулзлаа

1-17.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-ын Аляскийн үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, бригадын генерал Вэйн В.Доныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай жил бүр хамтран зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага, сургууль болон “Хангай-21” дадлага сургуулийн зохион байгуулалтын асуудлаар ярилцсан юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын зүгээс алба хаагчдыг дадлага сургуульд олноор хамруулах, англи хэлний мэдлэгийг сайжруулахад түлхүү анхаарал хандуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top