ЭМЯ: Сүүлийн 24 цагт шинээр 45 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

1-9.jpg

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 45 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 31 нь Улаанбаатар хотод,
  • 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 922,717 болж нэмэгдэв. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 215 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн хоёр, хүндэвтэр 153, хүнд 49, маш хүнд 11 иргэн байгаа талаар  Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээлэлээ.

scroll to top