Бие бүрэлдэхүүн аянд нэгдэж 4.2 сая төгрөг хандивлалаа

1-6.jpg

Бяцхан бие нь даамгүй тархины үрэвсэл хэмээх хүнд өвчнөөр шаналж байгаа гуравхан настай У.Маргад охины эмчилгээний зардалд зориулан нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 4.2 сая төгрөгийг хандивлалаа.

БНСУ-д яаралтай хагалгаа хийлгэх шаардлага үүссэнтэй холбоотой түүний аав, ээж нь олон нийтээс тусламжийн гараа сунгахыг хичээнгүйлэн хүссээр байгаа юм. У.Маргад охины аав дэд хурандаа Б.Ууганбаяр Зэвсэгт хүчний 350 дугаар ангид Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажилладаг бол түүний ээж ахлагч С.Ганзаяа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дуудлага хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэдэг шилдэг офицер, ахлагч юм. У.Маргад охины эмчилгээнд 300-450 сая төгрөг яаралтай шаардлагатай тул сайхан сэтгэлт олон түмэн болон мөрдэс нэгт эрхэм нөхдөдөө тусламжийн гараа сунгахыг уриалж байна.

scroll to top