Дөрвөн настай хүүхэд 8-р давхрын цонхоор унажээ.

21022022-1645411134-1136692055-1.jpeg

Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх 39-р байрны наймдугаар давхрын цонхоор өнгөрсөн пүрэв гарагт дөрвөн настай хүүхэд унаж, гэмтжээ. Ах, эгчийг нь сургуульд хүргээд ирэх хооронд ийм осол гарсан бөгөөд хүүхдийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн байна.

Хүүхдийн биеийн байдал ямар байгааг ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Р.Гантуяагаас  тодруулахад, Хүүхдийн бие тогтворжсон тул Эрчимт  эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байна.

-Азаар ямар нэг зөөлөн зүйл дээр унасан юм болов уу?
-Наймдугаар давхраас машины тээшний хэсэгт унасан гэх албан бус мэдээлэл сонссон. Бага насны хүүхдэдээ тавих анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байхыг эцэг, эхчүүдэд анхааруулмаар байна гэлэ

scroll to top