59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчилжээ.

2.jpg

Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг Ulaanbaatar.mn сайтаар явуулсан. Санал асуулгад  6214 иргэн оролцож,  4463 иргэн дээрх зохицуулалтыг дэмжээ. Харин 1751 иргэн дэмжихгүй гэсэн нь санал асуулгад өгчээ.

Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд ажлын цагаа хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн засаг дарга цагийн зохицуулалт хийгдэж буй  59 ЕБС-д хүүхэд нь сурдаг эцэг эхчүүдийн ажилдаа ирэх, тарах цагийг уян хатан болгоно уу хэмээн зөвлөмж гаргасан. Энэхүү зохицуулалт ирэх долоо хоногийн Даваа гариг буюу /2022.02.21/ өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

273213377_367051131608957_5468889138092399662_n
scroll to top