Орон нутаг руу зорчих иргэд PCR-ын шинжилгээ өгсөн байна

images.jpg

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу 03 дугаар сарын 01-нйи өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдлээ.

Иргэд  хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо PCR-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм.

Шинжилгээний хариу гарснаас хойш 72 цагийн хугацаатай байна. Хугацаа нь 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг, орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй.

Харин орон нутгийн  иргэд асуумж бөглөн нийслэл рүү нэвтэрнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top