Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

download.jpg

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна. Он гарсаар улсын хэмжээнд 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 3061 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ. Түймрийн улмаас 65 хүний амь нас хохирч, 20 хүн түлэгдэж гэмтэн, 7 иргэн угаартаж, 823 бог мал хорогдсон байна.

Цар тахлын энэ үед төрөөс иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулж, арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл айл өрх, ААН-үүд, хувийн хэвшлийн байгууллагуудын ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг чөлөөлж хөнгөлөлт үзүүлж байна. Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.

-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,

-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,

-Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,

-Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,

-Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,

-Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,

-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,

-Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,

-Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байх

scroll to top