“Сургагч-сурагч” сургалт эхэллээ

122346651_674365126845362_6506458265769509790_n-6x9a3e0b1hh1o7nm4arl3qc64d350lfzfdqjf0nz6m8.jpg

Нийслэлийн Онцной байдлын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ны 124 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг сургагч багшаар бэлтгэх “Бэлэн бай” гамшгаас хамгаалах анхан шатны сургалт, дадлагыг зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гамшгаас хамгаалах анхан шатны сургалт дадлагыг хүртээмжтэй олгох, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлын чанарыг сайжруулахад  чиглэсэн бөгөөд тус сургалтанд Төв аймгийн Ерөнхий боловсролын лаборатори “Хүмүүн” цогцолбор сургуулийн 30 сурагч хамрагдаж байна.

Мөн тус сургалтанд Төв аймгийн Ерөнхий боловсролын лаборатори “Хүмүүн” цогцолбор сургуулийн 650 сурагч, 28 багш хамрагдаж нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид өндрөөс аврах ажиллагааны үзүүлбэрийг сонирхуулж, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа багаж, хэрэгслийг танилцуулж Төв аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 2 автомашинтай хамтран оролцлоо.

scroll to top