ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ТӨВД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

120926405_2725029114401573_5150100298500730687_n-6x2kclf3l1c5q4277ov2fanexsxv4ied1vsoay5vtc0-1.jpg

Дэлхийн цагаан таягтны өдөр буюу “Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв”-д гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олгох сургалт дадлагыг  өнөөдөр зохион байгууллаа. Сургалтын хүрээнд тус төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүдэд гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багцын “Аврагч мазаалайн зөвлөмж” анимэйшн видеог үзүүлж сонирхуулснаас гадна, хүүхдүүдийн эцэг эхчүүдэд газар хөдлөлт, гал түймэр болон утаат орчноос өөрийгөө хамгаалах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх талаар мэдлэг ойлголт олгож, өндрөөс аврах дадлага сургуулийг үзүүлсэн юм.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв”-д энэхүү  сургалтыг анх удаа зохион байгуулж, нийт 95 том хүн, 55 хүүхэд хамрагдлаа

scroll to top