МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

159A7187-6we9snwbotjjipc75b6ab3mfxs49yythk84dpnh9s1s.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагын 2020 оны Сургуулийн жилийн сүүлийн хагас, II үеийн хичээл, сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг хангах,   алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүтцийн нэгжүүдийн Сургалт, урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, сургагч багш нарын нэгдсэн сургалт, дадлагыг 2020 оны 08 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтын үеэр  “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр,  Сургалтын технологи, багшлах арга зүй, “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар Боловсролын төвийн секторын эрхлэгч А.Энхтогтох нар мэдээлэл хийсэн юм.

Сургалтын ажиллагааг НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй нээж хэлсэн үгэндээ  “Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл бол алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй, тасралтгүй явагдах үйл явц юм. Иймээс та бүхэнд хууль эрхзүйн өргөн мэдлэгтэй, сургалт зохион байгуулах, багшлах аргазүйг эзэмшиж мэргэшсэн байх шаардлага тавигдах учраас алба хаагч бүр өөрийгөө дайчлан мэдлэг ур чадвараа тасралтгүй сайжруулах шаардлагатай” гэдгийг онцлон хэлсэн.Сургалтыг зохион байгуулснаар гамшгаас хамгаалах болон бие бүрэлдэхүүний сургалтын удирдлага, зохион байгуулалт, алба хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, бүтцийн нэгжүүдийн Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, сургагч багш нарын хууль эрх зүйн мэдлэг, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнг дээшлүүлэх  ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

scroll to top