Олон улсын стандарт нэвтрүүлэх баг НОБГ-ын удирдлагуудтай уулзалт хийлээ

Онцгой байдлын Ерөнхий газраас 2020 онд дэвшүүлсэн Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Oлон Улсын чанарын менежментийн тогтолцоо буюу MNS ISO-9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO-45001 стандартыг  нийслэлийн Онцгой байдлын газар, бүтцийн нэгжийн гал унтраах 1,2 дугаар зэрэглэлийн анги, нийслэлийн Аврах анги 105-д нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд “MonCertf” ХХК-ийн баг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон даргын зөвлөлийн гишүүдтэй уулзалт ярилцлага хийлээ. Уулзалтын үеэр тус компанийн тэргүүлэх болон ахлах зөвлөх, аудиторууд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, олон улсын стандартын баталгаажилтын I шатны аудит хийсэн талаар танилцуулж харилцан санал солилцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top