Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

15812182255e3f79b191224-300x160-1.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-6.7 градусаар дулаан байсантай холбогдуулан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-55 см-ээр нимгэн байна.

Мөн ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс суларч байгаатай холбоотой гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд:

  • Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,
  • Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
scroll to top