Офицер бүрэлдэхүүний сургалт:

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/42 дугаар тушаалаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нарт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын онол, дадлага, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2 өдрийн сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулсан.
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар Нийслэлийн аврах анги-105, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салаа, бүлгийн  дарга, захирагч нарт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын онол, дадлага, ур чадварыг чиг хандлагад үнэлгээ хийх, багийн нэгдсэн үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, гал түймэр унтраах, аврах ангиудын сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2 өдрийн сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Соёлын төв, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн сургалтын талбайд зохион байгуулсан.

Ахлагч бүрэлдэхүүний сургалт:

  • НЗД-ын 2019.02.14-ний өдрийн А/88 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн архивын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичгийг эмхлэн цэгцлэх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх арга зүй сэдэвт сургалтад дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг-архивын эрхлэгч нарыг хамруулж 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан.
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/06 тушаалаар бүтцийн нэгжийн жолооч нарын сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан.
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/16 тушаалаар Нийслэлийн аврах анги-105, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн нярав нарын сургалтыг 2019 оны 02 дугаар сар 26-наас 27-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангид зохион байгуулсан.
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/08 дугаар тушаалаар Нийслэлийн аврах анги-105, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн гал сөнөөгч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэст зохион байгуулсан.